Эмнэлгийн танилцуулга

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

   Хэт авиан оношлогооны "ИРЭЭДҮЙ" эмнэлэг нь сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан бүх чиглэлээр хэт авиан оношлогоо үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэгт эх барих-эмэгтэйчүүд болон дүрс оношлогооны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, хэт авиан оношлогооны чиглэлээр мэргэшсэн их эмч нар ажиллаж байна.

Тус эмнэлэгт дараах оношлогоонууд хийгдэж байна.

1. Жирэмсний 3D, 4D оношлогоо /ургийн гаж хөгжлийг илрүүлэх/

2. Эмэгтэйчүүдийн хэвлийн болон үтрээний эхо оношлогоо:

  •  Умайн гадуурх жирэмслэлтийг оношлох
  •  Умай, өндгөвчний үрэвсэл, уйланхай, хавдар илрүүлэх
  •  Жирэмсний хугацаа тодорхойлох
  •  Жирэмслэлтээс хамгаалах ерөндөгний байрлал шалгах
  •  Өндгөн эсийн боловсролтыг хянах

3. Төрөхийн өмнөх болон дараах оношлогоо, эх хүүхдийн эрүүл мэндийн хяналт, зөвлөгөө

4. Хэвлийн хөндийн цуллаг эрхтнүүдийн эхо оношлогоо /элэг, цөсний хүүдий, нойр булчирхай, дэлүү, бөөр/

5. Бамбай, хөх, түрүү булчирхайн оношлогоо

6. Нярайн тархины оношлогоо /зулайн эхо/

7. Хүүхдийн түнхний үений эхо оношлогоо

8. Хэвлийн хурц өвдөлтийн ялган оношлогоо /мухар олгойн хурц үрэвсэл, гэдэсний түгжрэл гм/

9. Өнгөц бүтцүүдийн /арьсан доорхи зөөлөн эд, булчин гм/ оношлогоо

10. Байгууллага, хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг

Та зөвхөн өвдсөн үедээ бус эрүүл үедээ үзүүлж байх нь аливаа өвчин эмгэгийг даамжрахаас нь өмнө эрт илрүүлэх ач холбогдолтой юм.

Таны эрүүл ирээдүйн төлөө "ИРЭЭДҮЙ" эмнэлэг найдвартай, түргэн шуурхай, чанартай оношлогоо үйлчилгээг санал болгож байна.

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, "Төгс ялгуун эмнэлгийн байр 301, 302, 307 тоот                    

Утас: 9604-0470, 9904-0405, 9191-4916

(Нийт: 1)